“Уран жиргээ-2011” наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

“Уран жиргээ-2011” наадам болно

Аймгийн хүүхэд багачуудын урлаг соёлын боловсролыг дээшлүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Уран жиргээ-2011” наадам энэ сарын 19-нд Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрт болно. Хүүхэд багачуудыг ардын хөгжимтэй дуулах урлагт сургах, дууны утга санааг ойлгож мэдрэх, ардын дууны өв сангаас суралцуулах, хүүхдийн дууны урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авъяаслаг дуучдыг тодруулахад уг наадмын зорилго оршиж байна гэж холбогдох албаны мэргэжилтнүүд онцолж байна. Наадамд оролцох хүүхдүүд ардын болон зохиолын дуу тус бүр нэг, нийт хоёр дууг өөрийн хоолойн цар хүрээнд тохируулан сонгож дуулах бөгөөд 6-9, 10-13, 14-18 насны гэсэн гурван ангиллаар дүгнэх юм. Ангилал бүрт шалгарч тэргүүн байр эзэлсэн хүүхдийг улсын уралдаанд оролцох эрхээр шагнаж урамшуулах гэнэ.

Г.Одгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж