Асуудалгүй амьдрах гэр бүлийн зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Асуудалгүй амьдрах гэр бүлийн зөвлөгөө

Гэр
доторхи үүргийг хуваарил. Хэрэв нөхөр чинь хүнсээ цуглуулахдаа үнэтэй
чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлаггүй. Харин
нөхөртөө гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин
тэргээ хариуцуул.

Түүнийг
урамшуулах хэрэгтэй. Тушааж захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү
харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн
зүйлийг нь магт, талархлаа илэрхийл. "Энэ хийх ёстой юм чинь" гэсэн байр
сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр
бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар
илэрхийлж бай.


Зурагтаа
ээлжилж үз. Хоёр зурагг байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл
шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохыг хичээ. Хоёуланд сонирхолтой
нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөлбөмбөг,
дараагийн өдөр та цуврал киногоо үзэхээр тохиролц.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж