”Сүнжин гранд”-ын эздийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

”Сүнжин гранд”-ын эздийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Сүнжин гранд" зочид буудлын дэд захиралд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тус зочид буудалд өнгөрөгч наймдугаар сарын 26-ны үдэш Солонгосын иргэн Ким Юү Сог, Юү Мон Жин нар манай улсын иргэн Я, Э нарыг зодож толгойд нь хүнд гэмтэл учруулсан юм. Ким Юү Сог нь “Сүнжин гранд” зочид буудлын дэд захирал юм. Мөрдөн байцаалтын явцад нотлох баримт, хохирогчдын мэдүүлгээр түүний гэм буруутай нь нотлогджээ.  Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар бүлэглэн танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин Юү Мон Жинийг дээрх үндэслэлээс гадна танхайрсан гэх зүйл анги нэмэгдсэн байна. Тэдэнд холбогдох хэрэгтэй Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч танилцаад энэ сард багтаан хэлэлцэхээр болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж