Э.Бадар-Ууган улсын аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган улсын аваргад оролцоно

“Бээжин-2008” олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Бээжингийн рингэнд илүүрхэж, олимпийн аварга хэмээн дуудуулах хүндэтгэлийн эзэн болсон билээ. Харамсалтай нь, гэмтэл бэртлийн улмаас тасралтгүй эмчилгээ, сувилгаа хийлгэж, багагүй хугацаанд рингнээс хол байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд том, бага олон уралдаан, тэмцээн өнжсөн юм. Олимпийн аваргын гэмтэл бүрмөсөн эдгэсэн учир спортдоо эргэн ирэхээр бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж эхлүүлжээ. Аваргын хувьд анхны сорил нь улсын аварга шалгаруулах тэмцээн байх бөгөөд тэрбээр 56 кг-ын жинд өрсөлдөх аж. Монголын олимпийн боксын холбооны залуучуудын УАШТ энэ өдрүүдэд үргэлжилж байгаа бол насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд эхлэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж