Гвинет Пэлтроу алдрын одтой боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Гвинет Пэлтроу алдрын одтой боллоо

Оскарын шагналт, шаргал үст үзэсгэлэнт бүсгүй Гвинет Пэлтроу өчигдөр Холливуудын алдрын гудамжинд нэрээ мөнхөлж, нэрийн
одтой боллоо.

Түүний од уг гудамжин дахь 2427 дахь од болж байгаа юм.

Тэрбээр
"Энэ хот энэ гудамж миний амьдралын салшгүй нэг хэсэг боллоо. Үр ач нар
маань хэзээ нэг өдөр энд ирж миний нэрийг харна гэж бодохоор үнэхээр
сайхан байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Өдгөө 38 настай жүжигчин Гвинет Пэлтроу 1998 онд “Дурласан
Шекспир” киноны дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан юм. Мөн тэрбээр "Iron
Man", "Two Lovers", "The Good Night", "Proof",
"Sylvia", "The Talented Mr. Ripley", "The Royal
Tenenbaums," "Emma," болон "Jefferson in Paris" зэрэг
олон гайхалтай кинонд дүр бүтээж, Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн тоонд
багтсан юм. 

Уг ёслолын үеэр түүнээс цөөн асуултад хариулт авчээ. 

-Та одтой болохоо хэр удаан хүлээсэн бэ?

-Хүлээсэн гэж хэлмээргүй байна. Учир нь би миний ээлж хэзээ бол гэж хүлээж суудаг хүн биш. Яахав энд нэрээ мөнхөлнө гэдэг нэр төрийн хэрэг. Тиймээс маш их баяртай байна.

-Таныг маш их ядарсан гэж сонслоо?
-Хэн тэгж байна? Би яд­раагүй. Зарим нэгэн асуулт л намайг ядраадаг. Тийм боло­хоор
та миний гайхшийг тө­рүү­лэх гэж оролдох хэрэггүй байх.

-Үнэхээр ч таныг гайхш­руулах амаргүй бололтой.

-Би таныг асуулт тавьж байхад унтахгүй гэдгээ ам­лая. Урьд өмнө нь хэдэн мянган
удаа тавьж байсан асуулт байсан ч би сонсоно.

-Жүжиглэх нь таны мэр­гэжил шүү дээ.
“Iron Man” кинонд та Тони Стэркийн зөвлөх, авьяаслаг инженер, бизнесмен, ер
бусын баа­тар­­лаг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Та жинхэнэ баа­тар байхыг хүсдэг үү?

-Кинонд уу? Үгүй. Би энэ дүрдээ сэтгэл хангалуун байгаа. Түүнээс гадна би хүүхдээ
өсгөхийн хажуугаар ажлаа хийж байгаа болохоор ер бусын баатар мөн биз дээ.

-Та туслахтай юу?
-Тэгэлгүй яахав. Та яа­сан хачин юм асуудаг юм бэ?

-Туслахгүй бол яаж ч чадахгүй юу?
-Үгүй. Би ажлаа зохи­цуу­лах чадвартай. Гэхдээ би маш олон ажил эрхэлдэг
болохоор туслах байхгүй бол амжихгүй л дээ.

-Та охиноо асрагч­гүй­гээр ганцаараа өсгө­сөн…
-Охиноо ой өнгөртөл нь хүүхэд асрагч аваа­гүй. Би ажилдаа ороод удаагүй бай­гаа
шүү дээ.

-Жүжигчин хүнд хувцас аль зэрэг чухал
вэ?
-Маш чухал. Хувцас нь тоглож буй дүрд нь тохирч байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол
дүрээ гаргахад нь туслах ёстой.

-Та ямар хувцас өмсөх дуртай вэ?
-Хийсэн хувцсыг нь дур­тайяа өмсдөг маш олон заг­вар зохион бүтээгчид бий.
Стелла Маккартни, Миуссий Прада гээд. Тэд биед маш эвтэйхэн, загвар сайтай хув­цас
хийдэг. Түүнээс гадна Александра МакКүин байна.

-Гвинет Пэлтроугийн дүрд тоглох жүжигчин ямар хувцас өмсөх ёстой вэ?

-Нөхцөл байдлаас шалт­гаална. Ямар ч байсан жин­сэн өмд, гэрт бол бэлтгэлийн өмдтэй
байх ёстой. Заавал дэгжин хувцас өмсөх шаард­ла­гагүй.

-Ингэхэд ээж болсноо­соо хойш сонирхдог
заг­ва­рууд чинь өөрчлөгдсөн үү?

-Сонирхол маань өөрч­лөг­дөөгүй. Гэхдээ би өмнөх шигээ хувцас хунартаа ан­хаа­рах
цаг завгүй болсон. Одоо бол хувцасныхаа шүү­гээний өмнө ердөө 20 минут зогсч юу
өмсөхөө шийддэг.

-Та гоо сайхны бүтээг­дэ­хүүн үйлдвэрлэдэг
“Estee Lauder” компанийн сур­тал­чилгааг хийж байгаа юу?

-Тиймээ. Би тэдний сур­тал­чилгааг хийх дуртай. Цаа­шид ч хийсээр байх болно
гэж бодож байгаа.

-Тэдний сурталчилгааг хийхэд юу нь сайхан санагд­даг гэж…

-Кинонд тоглодог шиг хэ­дэн долоо хоногоор гэрээсээ хол байх шаардлагагүй их
сайхан ажил л даа. Хүүх­дүүд­тэйгээ цуг байж, гэрийнхээ ажлыг хийж, хоол хийх
бо­ломж­той. Түүнээс гадна би энэ фирмийн бүтээгдэхүүн болон Лаудерийн гэр бүлийнх­нийг
их хүн­дэт­гэдэг.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж