Арванхоёрдугаар сарын 14

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 14

Өдрийн ишлэл

“Өөрсдийн нөхдийг чи сайн муу гэж ялгаж эхэлснээр хорсолд чи зүрх сэтгэлээ нээнэ. Өрсөлдөөн болон шүүмжлэл  үргэлж сулруулж, ялагдалд хөтөлдөг”  
(Айкидог үндэслэгч Морихей Уэшиба 1883 оны арванхоёрдугаар сарын 14-нд төржээ.)

Морихей Уэсиба
Орос-Японы 1904-1905 онуудын дайн оролцон гардан тулааны мастер гэдгээ харуулж байсан, 1924 онд лам нарын засаглалт хаант төрийг бий болгохоор Монголд хийсэн Японы нууц аянд оролцогч, агуу дайчин Морихей Уэшиба өөрийн ертөнцийн үзэл бодлоо1930-аад онд өөрчмлжээ. Тэрээр өөрийн сургуулмйфг нээж, %шинэ үеийн дайчин урлагийгбүтээсэн байв. Түүний сург,уулийн Айкидо ньзопооны урлаг гэхээс шашин юм. Түүниг эзэмшигч дайяны  зорилго нь энх тайван.


Бусад ишлэлээс:

“Та энд өөрийн тэнгэрлэг гарлыг мэпэрч, төрөлхийн ухаарлаа ойлгохын тул байгаа”
“Энхийн урлаг нь Мира (айкидо) гал, тэнгэр, газар, усны бэлгэдэл болсон эр зориг, эрдэм мэдлэг, хайр ба нөхөрлөл гэсэн дөрвөн их буянд тулгуурлана.”
“Бэрхшээл, бүтэлгүйтэлба муу хүмүүстэй тааралдсан ч талархаж бай. Тэр бүгд нь Энхийн урлагийн дасгал сургуулийн хэсэг юм.”
“Жинхэнэ ялалт бол өөрийгөө ялахыг хэлнэ”
“Айкидо бол сөргөлдөөн биш. Сөргөлдөөн биш байгаа цагт л ялалт ирнэ.”
"Ялагдаагүй" гэх нь "тулаанд хэзээ ч ороогүйг хэлнэ".
Жинэхэн дайчин урлагийн зорилго нь энх тайван тогтоох”
“Хэрэв эсрэг тал чинь галаар чамд довтолж байгаа бол усаар түүнээс хамгаал”
 
Нострадамус төржээ

1503 он: Эмч, эрдэмтэн ба их зөнч Нострадамус (Мишель де Нотрдам)1503 оны энэ өдөр Правансийн Сен-Реми хотод төржээ. Олон хүн түүний зөн билгийг уншаад ирээдүйн үйл явдлыг хайна. Зарим хэсэг нь түүнийг зальтан гэхээс холгүй. Ямар ч байсан түүний амьдрал тийм амар байсангүй.

Хүү Сезарынх нь зурсан Нострадамусийн хөрөг

 
    
Тэрээр 1518 онд суралцахаар Авиньонд ирээд 1521 онд урлагийн магистар зэрэг авсан байна. Монпелье их сургуулийн Анагаахын факультетад тэрээр 1529 онд ороод 1534 онд докторын зэрэг хамгаалжээ. Тэр цагаас хойш түүний нэрийг латин маягаар «Nostradamus» гэж бичих болсон байлаа.
Эмчийн мэргэжилтэй болсон тэрээр Ажен хотноо ажиллан тэр үед нарийн шинжлэх ухаан гэгдэж байсан зурхайгаар хичээллэх болсон байна. Гэвч түүнд гай иржээ. Хотод тахал гарч түүний хоёр хүүхдийг эхнэрийнх нь хамт авч одсон байв. Мөн хотынхон түүнийг буруу номтон гэж буруутгаснаас тэрээр Аженыг яаран орхиод Италид иржээ.
Италид өнгөрөөсөн онуудад түүний зөн билэг илэрсэн гэдэг. Тэрээр тахал газар авсан байсан ч эх орондоо эргэн ирж хотуудаар яван хүмүүсийг аварч өвчнийг ухрааж байжээ. Тэр түүнийг үндэсний бааатар болгосон байна. Нэр хүнд нь өсч, хөрөнгө мөнгө гарч ирэв. Нострадамус дахин гэрлэсэн ба тэднийх зургаан хүүхэдтэй болжээ.
Тэрээр үзмэрч болсон үзэгдлээ жил тутмын үзмэрийн цомирлигт хэвлүүлэн улам алдаршсан байна. Францын хатан хаан Екатерина Медичи, түүний авьяасыг бишрэгч байсан учир ордны эмч бөгөөд зурхайч болгожээ.
Нострадамус өөрийн алдар нэрийн ид оргил үеэр 1566 оны долдугаар сарын 2-нд амь үрэгдсэн байв. “Өөрийн шидэт үзгээрээ од гаригисийн нөлөөгөөр дэлхийн ирээдүйн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн үхэлт бүх хүнээс цорын ганц алдарт Мишеля Нострадамусийн цогцос  энд амгаланг үзэн нойрсож буй” гэсэн үгийг түүний булшинд сийлэн үлдээсэн байдаг.

Английн зальтан эдийн засагч Жон Ло Парисаас зугтав
1720 он: Хоосорч, уурласан хадгаламж эзэмшигч нараас зугтан Парист эхнэр, охин, дүүгээ орхиод Францын бүх санхүүг өөрийн хяналтад авсан байсан эдийн засагч, зальтан Жон Ло нууцаар Брюссельд зугтан гаргасан байна.  

Жон Ло
Дуэлийн аллагаар шийтгэгдэхээс айн эх орноо орхин цаачилсан Шотландын цагаач Францын Сангийн сайд ба Төв банк мөн “Хоёр Энэтхэгийн компани” гэх колонийн асар том компанийн тэргүүн болж чадсан байжээ. Санхүүгийн зогсонги байдлыг арилган эрүүлжүүлэхэд юуны түрүүнд төрийн банкны онцгой мөнгөн тэмдэгт хэрэгтэй гэдгийг тээр итгүүлж чадсан байв.
Өөрийн төслийг хэрэгжүүлэхийг тэрээр Шотланд, Англи, Савойн вант улс, Генуягийн бүгд найрамдах улсад  санал болгож байснаас ганцхан Франц л түүний саналыг хүлээн авсан байв.
Шинэ хаан XV Людовик дөнгөж долоон настай байсан ба хааны сан хөмрөг хоосон мөн залхуу регент жонон Орлеаны Филипп төрийг удирдаж байсан юм. Түүнд Логийн төсөл таалагдаж 1716 онд зальтан мөнгөн тэмдэгт гаргах хувь нийлүүлсэн банк нээх эрхээ авсан байна. Шинэ мөнгийг нь чөлөөтэйгөөр алтан зоосоор сольж байлаа. Эхэн үедээ Логийн систем амжилттай байсан учир удалгүй 1718 онд түүний банкийг Францын хаантны банк болгосон байв. Гэхдээ цаасан мөнгөний хэмжээ ихсэх тутам алт мөнгөн зоосны солилцоо улам их болоод алт ба мөнгөн нөөц шавхагдсан байлаа.
Наймдугаар сард банк дампуурлаа зарласан ба түүний мөнгийг арваннэгдүгээр сард эргэлтээс гаргасан байв. Хувь нийлүүлэгчдийн пирамида болгосон улсын санхүү нь хэдхэн өдөрт сүйрч Парисийг том үймээний өмнө авчирсан байлаа…
 
Роальд Амундсен Өмнөд туйлд хүрэв

1911 он: Амундсен бага наснаасаа Хойд Туйлд аялал хийхээр мөрөөдөж иржээ. Фритьоф Нансен 1889 онд Гренландад аялал хийгээд ирсний дараа Амундсены шүтээн болсон байв. Залуу Руаль түүн шиг алдартан болохыг хүсч байсан юм.
Хоёр жил анагаахын факультетад суралцсны дараа тэрээр эхийнхээ хөрөнгийн өв залгамжлан авчээ. Тэгээд өөрийгөө ирээдүйн их аяндаа бэлтгэж эхэлсэн байна. Тэрээр таван жил далайн үйл ажиллагаанд янз бүрийн хөлөг онгоцонд хөлсний ажилтан хийн суралцжээ. Тэрээр 1897 онд «Бельжик» хөлөг онгоцны ахмадын туслах болон Өмнөд туйлын зүг аянд гарсан байв. Энэ аянаас тэрээр туйлын бие даасан аяндаа бэлтгэх нөхцөл байдлыг сайн мэдэж авсан байлаа.

«Йоа» гэсэн жижиг хөлөг онгоц худалдан аваад тэрээр зургаан хүний хамт хойд зүгт аян хийн Атлантын далайгаас Номхон далайд орох Баруун хойд замыг нээсэн байв. 1906 онд тэрээр буцан ирээд үндэсний баатар гэж шууд л хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ингээд тэрээр Хойд туйлын аян замд бэлтгэж эхэлсэн боловч Америкийн Фредрик Кук Хойд туйлыг нээсэн анхны хүн нь болжээ. Жилийн дараа Роберт Пири Хойд туйлыг нээсэн хэмээн Куктай зарга үүсгэсэн байлаа.

Ингээд Амундсен төлөвлөгөөгөө өөрчлөн Өмнөд туйлын аянд 1910 онд гарчээ. Түүний хөлөг онгоц «Фрам»  Россын мөсөн ууланд 1911 оны нэгдүгээр сард эхлээд тэрээр сайтар бэлтгэлээ базаагаад 1911 оны аравдугаар сарын 19-нд Өмнөд туйлын зүг гарсан байв. Арванхоёрдугаар сарын 14-нд Амундсен Өмнөд туйлд хүрсэн ба Английн Роберт Скоттын багаас нэг сарын өмнө Өмнөд туйлыг нээж чадсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж