Тамхичин муураар хүүхдийг айлгана

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Тамхичин муураар хүүхдийг айлгана

Оросын Чувашийн тэргүүн хүүхдүүдийг тамхинаас жигшээхийн тулд тэднийг тамхичин муур, мориор айлгах санал дэвшүүлжээ. Тамхины эсрэг зурагт хуудас дээр амьтадыг харахаас аймаар зурах хэрэгтэй гэж тэр хэлэв. Тэр аймшгийн амьтны хүрээлэнгээ Михаил Игнатьев сургуулиудын үүдэнд байрлуулан хадах гэнэ. “Азарган тахиа, эм тахиа,  муур, муурын зулзага тамхи татаж байгааг хараад залуусийн шууд л дургүй нь хүрнэ” гэж Чувашийн тэргүүн ухуулсан ч депутатууд нь “амьтад татаж болж байгаа юм чинь би яагаад татаж болдогүй юм бэ” гээд хүүхдүүд тамхи татна гэж тэргүүнтэйгээ зөрөлджээ. Инатьеваас хоёр долоо хоногийн өмнө Оросын Эрүүлийг хамгаалах яам эрүүл амьдралын сурталчилгаанд амьтанг ашиглахаар бодож олсон байлаа.  YouTube сайтаар үс нь зулбарч өрвийсөн хэрэм архинд нэвтэрсэн хоолойгоор “Гудраад л байна уу? Тэгвэл би та нар дээр очлоо!” гээд занал хийж байгаа ролик гаргасан байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж