Галзуу чоно малчны хот руу дайрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Галзуу чоно малчны хот руу дайрчээ

Ховд аймгийн Буянт сумын Эхний хар толгой гэх газарт хаваржиж байгаа Ж-гийн хот уруу чоно дайрчээ. Энэ сарын 7-нд болсон бөгөөд малчин  Ж хонь майлалдах чимээнээр гарахад өөдөөс нь чоно дайрч хоёр гар, хөлийг нь хазжээ. Уг чоныг тухайн үед нь устгасан аж. Чононд хазуулсан Ж сумын нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Үхсэн чононд шинжилгээ хийхэд галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ. Шинжилгээний хариуг дахин баталгаажуулахаар чонын сэг зэмээс авсан дээжийг Улсын мал эмнэлгийн төв лаборатори руу явуулсан аж. Одоогоор тус суманд сумын Засаг даргын 05 тоот захирамжаар тус малчны хотонд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж