Цагдаагийн ажлын нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажлын нэг өдөр

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийнхэн саяхан “Цагдаагийн ажлын нэг өдөр” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулжээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, ажил үүргээ аж ахуй нэгж байгууллага иргэдэд таниулах зорилгоор тус арга хэмжээг явуулсан байна. “Цагдаагийн ажлын нэг өдөр”-т Баянхонгор аймгийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нар оролцжээ. Оролцогчид цагдаагийн дүрэмт хувцсаар ижилсэн дөрвөн тасагт хуваарьлагдан шөнийн  эргүүлд гарчээ. Тэд дуудлага мэдээлэл хүлээн авах, дуудлаганд явах, замын цагдаагийн үүрэг гүйцэтгэх буюу замын хөдөлгөөн зохицуулах, гудамж талбай, олон нийтийн газрын хэв журам сахиулах зэргээр Цагдаагийн ажилтны үүрэг гүйцэтгэж ажилласан байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж