Хүний амь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хүний амь хохироогоод хэргийн газраас зугтжээ

 Өнгөрөгч амралтын өдөр Сонгинохайран дүүргийн нутаг Эмээлтийн зам, “Их нуруу” агуулахын баруун замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч  явган зорчигч 25 настай О-г дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ. Уг хэрэг 05.30 цагийн орчим гарсан бөгөөд эзэн холбогдогчийг эрэн сурвалжилж байгаа аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг саатуулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос  найман зам тээврийн осол гарчээ. Тухайлбал  Баянзүрх дүүргийн нутаг хоёрдугаар эмнэлгийн урд замд Hyundai Sonata EF маркийн автомашины жолооч Ц нь Mazda-323 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч, 46 настай М гэмтсэн байна. Hyundai Sonata EF маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх ослыг  гаргажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж