Ерөнхий сайдад хүндэт доктор цол олгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад хүндэт доктор цол олгоно

ОХУ-д айлчилж байгаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод  өнөөдөр тус улсын тээврийн сайд, худалдаа –эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын засгийн газар хоорондын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхлаа. Монгол улсын Ерөнхий сайдад бараалхах үеэрээ ноён Левитин хоёр орны хамтын ажиллагааны цаашдын төлөвийг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр өөрийн эх оронд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын төлөө хундага өргөж сайн сайхныг хүслээ. Мөн энэ өдрийн үдээс хойш Ерөнхий сайд С.Батболд өөрийн төгсөж байсан сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд зочлон очих юм. Энэ үеэр алдар нэртэй тус сургуулиас Монгорл улсын Ерөнхий сайдад өөрийн сургуулийн хүндэт доктор цолыг олгох ёслол болох юм. Мөн Ерөнхий сайд С.Батболд хүндэт докторын цол олгох ёслолын дараа тус сургууль дээр лекц уншиж, Орост ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдтэйгээ уулзаж ярилцах юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж