
Аврах багийнхан болсон явдлыг судалж үзээд, аврах хантаазгүй тохиолдолд далайд 10-аас илүү минут тэсэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Загасчлалын хөлөг онгоцны багийн гишүүд дотор Өмнөд Солонгос, Хятад, Индонез, Филипин болон Орос зэрэг улсуудын иргэд байжээ.
Онгоц живсэн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч осол болох үед цаг агаар тогтуун байсан ба живсэн хөлгөөс ямар нэг ослын дуудлага ирээгүй ажээ. Осол болсныг мэдсэн даруйд амь аврагдсан хүмүүст тусламж үзүүлэхээр Шинэ Зеландаас хөлөг онгоцнууд болон нисдэг тэргийг илгээлээ гэж Шинэ Зеландын далайг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч Росс Хендэрсон мэдэгдсэн байна.
Б. Энхцэцэг