Баянзүрх дүүргийн арванхоёр дугаар хороонд “ШТС-ыг дээрэмдэж байна” гэсэн дуудлага 18:40 цагийн үед иржээ. Энэ дагуу нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 126-р чиглэлийн эргүүлийн цагдаа нар очиж шалгахад түгээгч Б-г ажлаа хийж байхад нь Баянхонгор аймгийн харъяат 21 настай, эрэгтэй М гэгч хар өнгийн тоглоомон гар буу тулган мөнгө өгөхийг шаарджээ. Харин энэ үед ШТС дээр хамт ажиллаж байсан гурван нь гэмт этгээдийн бууг нь цохин унагаж цагдаагийн байгууллагад хандсан гэнэ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Н.Түвшин