Хятадад “BBC”-ийн вэбсайт ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хятадад “BBC”-ийн вэбсайт ажиллаж эхэллээ

Энэ оны Нобелийн энх тайвны шагналт Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобаод
шагнал гардуулах ёслолын үеэр Хятад улс даяар “BBC” төдийгүй бусад олон
улсын мэдээллийн сайтуудыг хаасан билээ. Тэгвэл саяхнаас Хятадад “BBC”-ийн сайт ажиллаж эхэлжээ. Хятадын засгийн газар дотооддоо гадны сайтуудыг байнга хааж, интернэт хайлтын системийг хянаж байдаг. Гэвч энэ удаа олон улсын сайтуудыг хаасан хэргийг засгийн газар хүлээхээс татгалзаж байгаа бөгөөд ямар нэг тайлбар хийхийг хүсээгүй байна.

Одоогийн байдлаар хүний эрхийн хэрэгжилтийг хянагч байгууллагын вэбсайт гэх мэтчилэн зарим нэг олон улсын сайтуудыг Хятад улсад нэвтрүүлэх боломжгүй байна. Харин “BBC” гэх мэтчилэн сайтуудыг Хятадтай холбоотой чухал мэдээ нийтэлсэн үед түр хаадаг ажээ. Нобелийн шагнал гардуулах ёслолоос нэг хоногийн өмнө Хятад улс даяар “BBC”-ийн англи мэдээний вэбсайт болон “BBC”-ийн дэлхийн мэдээллийн сувгийг тасалсан ч саяхнаас эргээд дамжуулах болжээ. Хятадын эрх баригчид Лю Сяобаод Нобелийн энх тайвны шагнал гардуулж байгаагийн эсрэг ийнхүү хариу барьсан байна.

Нобелийн энх тайвны шагналын хороо ноён Люг хүндэтгэж томоохон хэмжээний баяр ёслолын арга хэмжээг Ослод өнгөрсөн баасан гаригт зохион байгуулжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж