“Зоос”-ын Ш.Алтанцагийг ямар үндэслэлээр суллав

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын Ш.Алтанцагийг ямар үндэслэлээр суллав

“Зоос” банк дампуурсан хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал асан
Ш.Чуданжий, ТУЗ-ийн гишүүн Ш.Алтанцаг, Гадаад дахь төлбөр тооцоо
хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарыг яллагдагчаар татаж
Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд цагдан хорьж байсан ч  шүүхийн
тогтоолоор сулласан билээ. Ш.Чуданжийг эрүүл мэндийн байдлын улмаас
сулласан бол Ш.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг ямар үндэслэлээр сулласан нь
өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Тус банкны захирал асан эмэгтэйг
“Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын улмаас
банкны болон, мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн үйл
ажиллагааны тухай хууль зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол
учруулсан” гэдгээр  эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газрын
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  үргэлжүүлэн шалгаж байгаа
юм.
 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж