Сэлбийг сэргээж Туулийг цэвэрлэхэд хотын төсвөөс зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Сэлбийг сэргээж Туулийг цэвэрлэхэд хотын төсвөөс зарцуулна

Нийслэл хотын гүний цэвэр усыг ундны болон ахуйн үйлдвэрийн хэрэгцээнд ариг гамгүй ашигласнаас болоод хотын дотор урсдаг гол горхи ширгэж, Туул голын урсац татрахад хүрээд байна. Тиймээс нийслэл хотын удирдлагууд үүнд анхаарал хандуулж нийслэлийн гүний усыг судлах ажлыг гадаадын улс орны эрдэмтэн судлаачидтай хамтарч эхлүүлээд байна. Цаашдаа хөрсний усыг орон сууцны ариун цэврийн хэрэгцээнд ашиглах талаар судалгаа хийх гэнэ. Сэлбэ болон дунд голыг сэргээх  болон Туул голыг цэвэрлэх ажилд хотын төсвөөс 10-15 хувийг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Сэлбэ голыг сэргээх төслийн хүрээнд 9500 ам метр явган хүний зам, гүүрэн гарц дөрөв, сүүдрэвч арван нэг, усан оргилуур хоёр хэсэгт, ногоон байгууламж арван хоёр мянган ам метрийг тус тус хийх юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж