Нийслэлчүүдийн 41,5 хувь нь орон сууцанд амьдардаг

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдийн 41,5 хувь нь орон сууцанд амьдардаг

Улаанбаатар хот 470 мянган га газар нутагтай үүнээс  27680 га барилгажсан талбайтай гэнэ. Нийслэл хотын хүн амын 41,5 хувь нь инженерийн бүрэн хангамжтай нийтийн зориулалттай орон сууцанд, 58.5 хувь нь үндэсний орон сууц гэр хороололд  амьдарч байна. Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн хүн амын байршлын бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, Улаанбаатар хотын оршин суугчид өдрөөс өдөрт өсч, эдүгээ хүн ам олон улсын метрополис хотын жишигт хүрсэн ч энэ талаар төрөөс дорвитойхон ажил хийхгүй байгаа талаар холбогдох албаныхан учирладаг. Улаанбаатар  хотын төвийн хэсэгт орон сууц, олон нийтийн  зориулалтын нийт 24680 барилга  байгууламж баригдсан бөгөөд  түүнд 390200 мянган хүн ам оршин сууж байна гэсэн тооцоог Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас гаргажээ.

Ж.ГЭГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж