
МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын үсэгтэй бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд иргэд хүсэл зорилгоороо нэгдэж зохион байгуулсан улс төрийн намыг бүртгэж авахыг хүсчээ. МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр материалыг гардуулахдаа улс төрийн намын болон эвлэлдэн нэгдсэн иргэдийн нууцыг алдагдуулахгүй байхыг хичээнгүйлэн хүссэн юм.
Улсын дээд шүүрх өргөдлийг хүлээж аваад МАХН-ыг бүртгэж авах эсэх тухай хариуг хуулийн дагуу нэг сарын хугацаанд эцэслэн шийдэж өгөх ажээ.
Д.ОЮУН