Ерөнхий боловсролын 48 сургууль шинээр барина

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий боловсролын 48 сургууль шинээр барина

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд барих шаардлагатай нийгмийн чиглэлийн барилга байгууламжийн судалгааг гаргаж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдэд тодотгол хийсэн байна. Энэ судалгаагаар нийслэлд шинээр нэмж 27 байршилд ерөнхий боловсролын 48 сургууль, 31 цэцэрлэг барьж байгуулах тооцоо гарчээ. Эхний ээлжинд найман байршилд Ерөнхий боловсролын сургууль 14, цэцэрлэг ясли 22 , өрхийн эмнэлэг, гал команд барих шаардлагатайгаас “Эрининтернэшнл”, “Номинконстракшн” компаниуд орон сууцны хороолол барьж буй газартаа сургууль цэцэрлэгийн тодорхой хэсгийг нь барихаар судалж эхлээд байна. Цаашид бусад барилгын компаниудтай ч дээрх жишгээр  хамтарч ажиллахаар болжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж