Хүйтний эрч чангарч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч чангарч байна

Өвөрхангай аймгийн хэмжээнд 10 сард зургаан удаа, 11 дүгээр сард 10 удаа  12 дугаар сард  өнөөдрийн байдлаар дөрвөн удаа цас орж, нутгийн хойд хэсгээр 25-30 см, хунгар газар, гуу жалгандаа 31-60 см, Нутгийн хойд  болон зүүн хэсгээр 15-24 см хунгар газар, гуу жалгандаа 30-50 см, бусад нутгаар 0-5 см тарлан цастай байна. 11 дүгээр сарын сүүлчээр өдөртөө 3-8 градус хүртэл дулаарснаар цас  хайлж нягтран шөнөдөө хөлдөж, мөс үүссэнээр халтиргаа, гулгааг ихэсгээд байгаа ба 12 дугаар сард 30 хүртэл градус хүйтрэн, салхи секүндэнд хангай нутгаар 16-18, говь талаар 20-24 метр/с хүртэл шуурахыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас анхааруулжээ. Хур тунадасны хувьд ч олон жилийн дунджаас илүү цас орох бөгөөд өнгөрсөн өвлийн хахир хүйтэн давтагдаж болзошгүйг Өвөрхангайчуудад байгаль эх сануулсаар байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж