Аймгийн анхны шав тавьсан газрыг тохижуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Аймгийн анхны шав тавьсан газрыг тохижуулав

Өвөрхангай аймгийг анх одоогийн Баянхонгор аймгаас 10 орчим км зайд орших  “Түйн голын цагаан эрэг” хэмээх газар 1931 оны 11 дүгээр сард төвлөрүүлэн байгуулсан түүхтэй.  Тухайн газарт 2006 онд  Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дурсгалын гэрэлт хөшөөг байгуулж, жил бүр аймаг орон нутгийн удирдлагууд уламжлал болгон хүндэтгэл үзүүлдэг билээ.

Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан 80 бүтээлч ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудын санаачлагаар аймгийн анхны шав тавьсан газарт 48 квадрат метр  талбай засч, сангийн бойпор, сандал зэргийг байрлуулан, хоёр сая гаруй төгрөгөөр тохижуулжээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж