Аяны гурав дахь шатыг дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Аяны гурав дахь шатыг дүгнэлээ

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” жилийн хүрээнд явуулж буй “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь”  хоёр сарын аяны сүүлийн шатны арга хэмжээг  зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр салбарын тайлан илтгэлийг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналаа дэвшүүлэв. Үүний зэрэгцээ “ Нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал,  түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт  Онол практикийн бага хурлыг  зохион байгуулж,  Бат-Өлзий сумын эрхлэгч эмч Г.Дашжанцангийн илтгэл сэдвийн агуулгад нийцсэн, тулгамдсан асуудлыг олж тодорхойлсон байдлаараа тэргүүн байранд, Тарагт, Баян-Өндөр сумын эрхлэгч эмч Я.Жаргал, Б.Шүрэнцэцэг нарын илтгэл удаах байруудад шалгарсан юм.

Мөн оролцогч сумдууд  тайлан үзэсгэлэн гаргаж, Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа,  эмнэлгийн брэнд үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны бусдад туршлага болохуйц арга хэлбэрээр  харилцан туршлага солилцсон юм. Түүнчлэн хангайн бүс  “Эрүүл мэндийн салбар тамхигүй хамт олон “, зүүн бүс   “Хөдөлгөөн – Эрүүл мэнд”,  говийн бүс  “Архины эсрэг”, баруун бүс “Тамхины эсрэг” Төвийн бүс  “Хөдөлгөөн-Зохистой хоол – Эрүүл мэнд” хорт зуршилгүй  сэдэвт  мэдээлэл сурталчилгааг  жүжигчилсэн хэлбэрээр явууллаа.  
Энэхүү аяны  III  үе шат болох нээлттэй зөвөлгөөний үеэр аймгийн хэмжээнд зохион байгуулсан аяны үйл ажиллагааг шалгаруулж, Баруун бүсийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл тэргүүн байранд оржээ.  Эмнэлгийн байгуулагуудаас Уянга сумын эмнэлгийн хамт олон шалгарсан бөгөөд  эрүүл мэндийн байгууллагуудын дунд зарласан “ бренд тусламж үйлчилгээ”- гээр тэргүүн байранд Хайрхандулаан сумын  “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч “  дэд байранд Гучин- ус сумын  Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн “ Нийгмийн хөгжлийн багийн үйлчилгээ, гуравдугаар байранд “Бат-Өлзий сумын  “ Эх хүүхдийн нэмэлт хоол тэжээл “  тус тус шалгарлаа. Аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон  Уянга сумын  Жаргалант баг, Хужирт, Гучин-ус,  Баруунбаянулаан,  Нарийнтээл,  Баян-Өндөр,  сумдын засаг дарга Цэнд-Аюуш, Лхавгасүрэн, Данзан, Загарзүсэм, Санжид , Нямсүрэн,  Арвайхээр сумын нийгмийн бодлогын түшмэл А.Гансүх, сумдын  нийгмийн эрүүл мэндийн ажилтан Түвшинжаргал , Гурванбаяр, Мишигдорж, Сувд нарыг аялах эрхийн бичгээр урамшуулсан юм.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж