
Түншлэлийн гэрээний хүрээнд хүнд нөхцөлд байгаа болон эмзэг бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөгдөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний нийгмийн халамжийг сайжруулах, нийгмийн оролцоог дээшлүүлж, хөгжүүлэх; сургууль завсардсан, сургуульд огт суралцаагүй хүүхдийг анхан шатны болон ерөнхий боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, сургуулийн өмнөх боловсролыг дэмжих; хүүхдийг хүчирхийлэл, хүүхдийн хууль бус хөдөлмөр, мөлжлөгт өртөгдөх, дамлан худалдагдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусламж үзүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсрол, анхан шатны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх; орлого багатай иргэдийг аж ахуй, бизнесийн сургалт, мэдээллээр хангах, тэдэнд банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан бичил зээл олгох, санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэх; ажилгүйчүүдийг ажлын дадлага туршлагатай болгох, мэргэжил эзэмшүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх; газар тариалан, ногоожуулалт, мал аж ахуйг хөгжүүлэх, хоршооллыг дэмжих, байгалийн гамшигт өртсөн өрхийг малжуулах, ой, усны нөөцийг хамгаалах, ойг нөхөн сэргээх, хөдөөгийн усан хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэх, цөлжилтөөс сэргийлэх, байгалийн гамшгааc учирсан хор уршгийг арилгах, байгалийн гамшигт нэрвэгсдэд тусламж үзүүлэх, өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, олон нийтэд суурилсан байгууллагууд, хүүхдийн зөвлөл, тэдний эрхийг хамгаалах зорилго бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түншлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх аж.