Хүүхэд багачууд “Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны ах, эгч нартай хамт шинэ жилийн баяраа тэмдэглэх боломжтой боллоо. Удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан “Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны уран бүтээлчид хүүхэд багачууддаа зориулж “Цасан охины эрэлд” хүүхдийн сүлд модны наадмыг хийх гэж байна. “Цасан охины эрэлд” хүүхдийн сүлд модны наадам энэ сарын 22-26-ны өдрүүдэд 12.00, 14.00 цагаас Улсын драмын эрдмийн театрт болох юм.
М.Урин