Өмнөд Солонгос цохилтод бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос цохилтод бэлтгэж байна

АНУ-ын Үндэсний Тагнуулын Албаны Захирал асан, чөлөөнд гарсан адмирал Деннис Блэр Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авч эхэлж байна хэмээн CNN телевизэд арванхоёрдугаар сарын 12-нд өгсөн ярилцлагын үеэр хэлсэн байна. Өмнөд Солонгосын арми дайны үйл ажиллагаа явуулахад бэлтгэж байгаа юм гэж тэрбээр итгэлтэй хэлсэн бөгөөд энэ явц нь харин дайн дэгдээхгүй байх гэж үзжээ. АНУ-ын адмиралын хэлж байгаагаар Хойд Солонгос улс ч мөн дайныг хүсэхгүй учир нь тэд өөрсдийн ялагдах магадлалтайг мэдэж байгаа юм байна. Түүнчлэн Хятад улс Хойд Солонгост урьдынх шиг хүчтэй нөлөөлөхгүй болсон бөгөөд Бээжин Солонгосын хагас арал дээр энх тайван байдлыг бүс нутгийн хувьд тогтоох сонирхолтой байгаа хэмээн Д.Блэр хэллээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж