
Тус шийдвэрийн дагуу тамхи татаж буй хүний дүрсийг аль болох гаргахгүй багсгах ба зөвхөн шаардлагатай тохиолдолд тамхи татаж буйг үзүүлэхийг зөвшөөрсөн байна. Мөн зарим кино болон нэвтрүүлгийн тамхи татаж буй хэсгийг шаардлагатай гэж үзвэл хасаж байхаар шийдвэрлэжээ.
Энэ нь Хятадад гарч буй гадаадын кинонуудад хамаарахгүй аж.
Мөн тамхидалтыг бууруулахын тулд 18-аас доош насны хүүхдүүдэд тамхи худалдахгүй мөн нийтийн газар тамхи татсан хүмүүсийг торгох шийдвэр гаргажээ. Хятадад жил бүр нэг сая хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг ба насанд хүрэгчдийн 30 хувь нь тамхи татдаг гэсэн тоо байдаг аж. Хэрвээ шийдвэртэй арга хэмжээ авч, тамхидалтыг бууруулахгүй бол 2030 он гэхэд жилд 3,5 сая хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг болох тооцоо гаргасан байна.