Хөршдөө бэлэг өгөх үү

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хөршдөө бэлэг өгөх үү

“Хариу нэхдэггүй хайрын баяр”-ыг монголчууд энэ жил “Хөршөө өөрийн адил хайрлацгаая” уриан дор тэмдэглэх гэж байна. Тэртээ 2001 оноос эхэлж Гэр бүлийн радио 104.5 энэхүү баярыг сонсогчдынхоо дунд анх санаачлан тэмдэглэж ирсэн бол өдгөө монгол түмний хүсэн хүлээдэг уламжлалт баярын нэг болтлоо өргөжжээ. Хариу нэхдэггүй хайрын баяр нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тохиодог бөгөөд энэ өдөр Есүс Христийн мэндэлсэн өдөр хэмээн дэлхийн нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг онцлогтой. Тус баярыг угтаж Гэр бүлийн радиогийн хамт олон “Азтай хорин таван айлын сугалаа” болон  монгол гэр бүлүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэрчлэн энэ баярын өдөр тус радиогоор бусад улс орнууд Христмас баярыг хэрхэн тэмдэглэдэг тухай цуврал нэвтрүүлэг болон өвлийн шөнийн үлгэр хүүрнэж, Христмас баярын хамгийн шилдэг дуу хөгжим эгшиглэх юм байна.

Харин та “Азтай хорин таван айл”-ын сугалаанд оролцох эрхийг бусдад өгөх чин сэтгэлийн бэлэгтэйгээ ирснээр авах юм байна. Сугалааны урилгыг нэг гэр бүлээс ердөө нэг л хүн төлөөлөн бүртгүүлж авна. Хамгийн гол нь азтай хорин таван айлын сугалааны урилгыг авах бэлэг тань шинэ зүйлс байх ёстой гэнэ шүү. Тухайлбал,  хүүхдийн тоглоом, гоо сайхны хэрэгсэл, гэр ахуйн болон цахилгаан бараа, ном дэвтэр, альбом, ханын зураг, жааз сувинер, шоколад чихэр, төрөл бүрийн печень, гар урлал гэх мэт зүйлс байх нь. Авчирч болохгүй зүйлс бас бий. Үүнд амархан муудах хүнсний бүтээгдэхүүн, жимс, зайрмаг, хиам, хуучирч муудсан эд зүйлс, хугацаа нь хэтэрсэн гоо сайхны бүтээгдэхүүн, хүнд төдийлөн хэрэг болохооргүй эд  нь сугалааны урилгыг авах эрхгүй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж