Камераар өдөрт 2000 гаруй зөрчил илрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Камераар өдөрт 2000 гаруй зөрчил илрүүлж байна

Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран  хяналтын камерын тусламжтай зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцож эхлээд найм хонож байна. Энэ хугацаанд өдөрт дунджаар 2000-2200 зөрчил илрүүлж байгаагийн 70 гаруй хувийг хяналтын камерын тусламжтай илрүүлж, хариуцлага тооцсон гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Жолооч нарыг гаргасан зөрчлөөс нь хамаарч  1000-10 000 төгрөгөөр торгох, онц ноцтой зөрчил гаргасан бол жолооны эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна. Дээрх арга хэмжээ цаашид үргэлжлэх бөгөөд жолооч нарыг гэрлэн дохиогоор хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталдаг болгоход чиглэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж