
Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд чин ван Ханддоржийн мэндэлсний ойгоор анх 1991 онд зохион байгуулж эхэлсэн энэхүү тэмцээн уламжлал болсоор энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний нэгдүгээр байрны шагнал нэг мянган ам.доллар бөгөөд шагналын нийт сан хоёр мянга гаруй ам.доллар аж.