Өмгөөлөгчдийн эрх хангалтгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийн эрх хангалтгүй байна гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт хэрхэн бэлтгэх талаар санал дүгнэлт сонсгож байна. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахлан явуулж, Өмгөөлөгчдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мөн оролцож байна. Хуралдаанд оролцогчдийн зүгээс “Өмгөөллийн хуулийг шинэчлэн найруулах гэж байгаа тул хуулийн зарчмийг хүний эрхийг хамгаалах ханлага дээр суурилуулах ёстой. Иргэний нийгмийн байгууллагын зүгээс авч үзэх юм бол яг одоогийн байгаа хуулийн төсөл зүгээр л өмгөөллийн байгууллагын тухай хуулийн төсөл мэт харагдаж байна. Иймд зарчмийн хувьд авч үзэх шаардлагатай. Одоогийн байдлаар өмгөөлөгчдийн эдлэх эрх хангалтгүй, зарим талаар өмгөөлүүлэгчийн эрх ашгийг зөрчих зүйлүүд ч гарч байгааг сайжруулах хэрэгтэй байна“ гэх саналууд гарч байлаа.

Э.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж