Монгол кино шилдгээ шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Монгол кино шилдгээ шалгаруулна

Монголын кино урлаг орчин үеийн техник технологиор хийгдсэн чанартай уран бүтээлүүдээр цус сэлбэж, нэг үеэ бодвол сэргэж эхлээд байгаа. Үүнийгээ ч дагаад үзэгчдийн хүртээл болж буй олон шинэ кинонуудаас шилдгийг нь шалгаруулах “Academу awards” кино наадмыг Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмыг цаашдаа жил бүр уламжлан болгон зохиохоор төлөвлөөд байгаа ба ирэх оны хоёрдугаар сард анхны наадмаа хийх аж.
Кино наадамд оролцох бүтээлүүдийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүртгэж эхлэх гэнэ. Энэ наадамд 2009-2010 онд бүтээсэн, Монголын уран бүтээлчдийн хийсэн кинонууд өрсөлдөх боломжтой юм байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж