Тайпей-101 анх удаа ашигтай ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Тайпей-101 анх удаа ашигтай ажиллана

Тайвань арлын Тайпейн
санх
үүгийн төв корпорацийн эзэмшдэг дэлхийн хоёр дахь өндөр байшин 2004 оноос анх
удаагаа
энэ онд ашигтай
ажиллах болжээ. Энэ нь Тайпей-101 барилгыг
үзэж сонирхохоор ирж буй Хятад жуулчдын тоо хоёр дахин
нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Нийт ашиг энэ оны хувьд 200 сая тайвань доллар буюу
6,65 сая ам.доллар байхаар байгаа юм. Харин
өнгөрсөн онд энэ байгууллага 178,5 сая тайвань долларын
алдагдалтай ажилласан билээ.

Тайвань арал
болон БНХАУ-ын Засгийн газрууд эдийн засгийн хамтын ажиллагааг
өргөжүүлж, зарим нэг хоригийг зөөллөх шийдвэр гаргасан нь жуулчдын тоог ихээр нэмэгдүүлж байгаа юм. Энэ оны эхний хагаст нийт 3440 жуулчин айлчилсан
байна.

Тайпей-101 нь 508
метр
өндөр бөгөөд Бурж Дубай нээгдэхээс өмнө дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан юм. Энд 10 мянган гаруй
х
үн ажилладаг аж.

 

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж