
Олон улсын эрчим хүчний агентлаг энэ сарын 10-нд 2011 оны дэлхийн нефтийн хэрэглээний талаарх төлөвийг гаргасан юм. Нэгдүгээр сарын урьдчилсан гэрээт үнэ Нью Йоркийн бирж дээр WTI нефтийн хувьд 0,4 хувиар өсч, баррель нь 88,16 ам.доллар болсон байна. Харин Сингапурт 88,10 ам.доллар хүртэл өсчээ. Шууд арилжааны хувьд баррель нефть 87,10 ам.доллар болж, сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд анх удаагаа унасан байна. Одоогийн үнэ харьцангуй өндөр байгаа нь БНХАУ-ын нефтийн боловсруулах байгууламжууд өдөрт есөн сай баррель нефть үйлдвэрлэсэн гэсэн тайлан гарсантай мөн холбоотой аж. Энэ нь өмнөх сарынхаас бага байгаа юм.
Шатахуун экспортлогч орнуудын ОПЕК байгууллага дахь хуримтлалын хэмжээ арваннэгдүгээр сард 8,4 сая баррель хүртэл буурсан байна. Тус байгууллагын тэргүүн Саудын Арабын Газрын тосны сайд Али ал-Наими арванхоёрдугаар сарын 11-нд Эквадорт болсон уулзалтын үеэр одоогийн эрэлт, нийлүүлэлт баланс барьж байгаа гэсэн бөгөөд 70-80 ам.долларын үнэтэй байхад “боломжийн” гэж хэлжээ. Лондоны бирж дээрх Брент маркийн нефтийн үнэ харин 90,94 ам.доллар хүртэл өссөн байна.