АНУ-ын шар буурцгийн экспорт огцом өснө

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын шар буурцгийн экспорт огцом өснө

Буурцгийн экспортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шар буурцгийн экспорт Хятадын өсч буй хэрэглээн дээр тулгуурлан асар ихээр нэмэгдэх төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр тус улс 2011 оны наймдугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд ойролцоогоор 43,27 сая тонн шиш худалдаална хэмээн мэдэгдсэн нь өмнө нь тооцоолж байснаас харьцангуй өндөр байгаа аж. Түүнчлэн экспорт жилийн хэмжээнд 20 хувиар өсч, 20,3 тэрбум ам.доллар болно гэсэн нь шар буурцгийг хамгийн их ашиг авчрах газар тариалангийн бүтээгдэхүүн болгож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын гадаад худалдааны зөрүү 13,2 хувь хүртэл буурсан гэсэн нь хүнс, тэжээлийн борлуулалттай холбоотой байсан гэнэ.

БНХАУ-ын мал аж ахуйн салбар хурдацтай хөгжиж, малын тоо толгой нэмэгдэж буйгаас дэлхийн нийт шар буурцгийн экспортын 60 хувийг нь дангаараа худалдан авах төлөвтэй байгаа. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр шар буурцгийн импорт өнгөрсөн сард аравдугаар сарынхтай харьцуулахад 46,9 хувиар өссөн аж.

Энэ жилийн хэмжээнд газар тариалангийн гол бүтээгдэхүүнүүд болох шар буурцаг, шиш, улаан буудай болон хөвөнгийн үнэ огцом өсч, ОХУ зэрэг зарим экспортлогч орнуудад ган гачигаас зарим бүтээгдэхүүний экспортыг зогсоогоод байгаа энэ үе АНУ-ын тариаланчдад таатай нөхцөл бүрдүүлж байна.

Чикагогийн “CBOT” газар тариалангийн бирж дээр нэг бушель шар буурцгийн үнэ 1,9 хувиар унаж, 12,75 ам.доллар болжээ. Харин улаан буудайн үнэ нэг хувиар өсч, 7,87 ам.доллар, шиш 5,73 ам.доллараар арилжаалагдаж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж