
Ази, Номхон далайн MSCI бирж дээрх хувьцаануудын үнэ энэ жилийн хувьд 10 хувиар өсөөд байгаа билээ. Харин бусад хөрөнгийн биржүүд найман хувийн өсөлттэй байгаа юм. Даваа гаригийн байдлаар дээрх биржийн индекс 0,3 хувиар өссөн байна. Шанхайн биржийн индекс 2,0 хувиар өссөн бол Хонгконгийн “Hang Seng”, Австралийн “S&P” болон Японы “Nikkei” биржүүдийн индекс 0,2-0,6 хувиар өссөн байна.
Еврогийн ханш ам.долларын эсрэг 0,1 хувиар унаж, 1.3189 ам.доллар болсон ба шинжээчид удалгүй 1.30 ам.доллар хүртэл хямдрах магадлал өндөр байгаа гэж мэдээлэл байгаа юм. Харин АНУ-ын мөнгөн тэмдэгтийн хувьд гол мөнгөн тэмдэгтүүдийн багцын эсрэг өссөн байлаа. Нийт 16 валютын 13-ынх нь эсрэг ханш нь чангарсан аж. Иентэй харьцах ханш хамгийн ихээр өсч, 84,00 иен болжээ.
Европын орнууд дотоодын санхүү эдийн засгийн нөлөөллөөс болж асуудлаас гарахад цаашид хүндрэлтэй болохоор байгаа нь еврогийн ханшийг унагасан байна. Энэ оны хувьд евро хөгжингүй 10 орны мөнгөн тэмдэгтийн эсрэг 9,6 хувиар унасан юм.
Э.Очирт