Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Албан тушаалын Playboy

“Playboy” сэтгүүлийг мэ­дэх­гүй эр хүн дэлхийд ховор биз ээ. Сайхан бүсгүйн эрэлд эцэж цуцашгүй гарч, үхтлээ үнэнч хайрлахаар шийдсэн өвгөн Хуг Хэфнерийг монгол сэтгэлгээгээр ойлгоход бэрх. Харин манайд үсээ ха­раар будах аядсан хижээл эрчүүд нь албан тушаалд үхэн хатан зүтгэж, суудлаа хадгалах маягаар байр сууриа хадгалж үлдэх нь бий. Жишээ нь МҮХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэлийг хар л даа. Ча­даж байгаа юманд арга алга. Тэрбээр энэ суудалд 12 жил суусан нь чамлалттай са­нагдаж, дахин дөрвөн жилийн “visa” авч чадлаа.

Түүнд олон бизнесмэн дургүй байдаг. С.Дэмбэрэлийн оронд залуу хүн сонгох цаг болсон гэж ярьдаг ч яаж ч ча­­дахгүй л байгаа биз дээ. МҮХАҮТ-ийн саяхан болсон хурал 60 гаруй хувийн ирцтэй байсан ч олонхийн санал С.Дэм­бэрэлийн талд гарлаа.  Учир нь тэрбээр хэнийг ху­ралд ирүүлэх, ирүүлэхгүй байх нь ашигтайг сайн мэд­нэ. Энэ байгууллагыг 12 жил толгойлохдоо өөрий­­гөө уна­гах­гүй байх дүр­­мийн зо­хи­цуулалтыг хэ­дийнэ хийчихсэн. Ингээд тан­­химынхаа 150  ор­чим хү­нийг гишүүн аж ахуйн нэгж тус бүрээс хурааж авдаг жи­лийн 300 мянган төгрөгийн тат­вараараа хөөрхөн цалин­жуу­лаад, бас шилдэг аж ахуйн нэгжийн гэрчилгээ зарж хөн­гөхөөн ашиг олж болоод л байна. Өөр хэнбугай нь  ч ийм нэгэн байгууллага үүсгэн байгуулаад, том намын даргын нөмөр нөөлөгт наалдан, ху­вийн хэвшлийнхний “гол суд­сыг” атгаад явахыг байг гээгүй. Тиймээс атаархаад яах вэ.
Бас түүнийг эмэгтэй хү­нийг өөртөө татах увдистай гэлцдэг юм билээ. Өнөөг хүртэл хэн ч түүний талаар гомдол гаргаагүйг бодоход гомдоодоггүй эр бололтой. Ямартай ч дэлхийн танил “Playboy”-той олон талаар төстэй жентельмэн С.Дэмбэрэл энэ албан тушаал дээр хадаастай байх нь ойлгомжтой боллоо. С.Дэмбэрэлийг муулах дуртай хүмүүс түүний хийж чадаад байгааг ичихгүйгээр хийж чаддаг л байх хэрэгтэй аж. Тэгж чадахгүй бол дуугүй бай гэсэн хариултыг “Монгол Playboy” үгээр биш үйл хөдлөлөөрөө өгчихлөө шүү дээ. 

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж