Өөрсдийгөө Монголын Wikileaks гэж эндүүрэв

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Өөрсдийгөө Монголын Wikileaks гэж эндүүрэв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сэнтийгээсээ бууснаас хойш нийтлэлийн бодлогод нь эрс өөрчлөлт гараад буй TV9 телевиз бүтэн сайн өдөр болгон үдийн 12.00 цагт “Анализ” хөтөлбөр явуулдаг. Энэ хөтөлбөрөөр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш монголчуудын амьдралд улам доройтож, нийтээрээ ядуурлын ирмэгт ирээд байна хэмээн байнга ярьж, сануулж байгаа, эрх баригчдад. Сүүлийн хоёр сарын турш энэ телевизийн нийтлэлийн бодлогод бас нэгэн шинэ ярих сэдэв нэмэгдсэн нь хуучин МАХН, шинэ МАН-ын тухай юм.

Анх шашны нэрээр орж ирээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гараар орон TV9 нэр зүүгээд буй уг телевиз Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалдаг гэдгийг үзэгчид мэднэ. Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан биш “Гурав дахь Ерөнхийлөгч” гэж цохон хэлэх дуртай тус телевизийн захиргаанд МАН-ын Ес зүйн хорооны дарга Л.Дондогийн гарын үсэг бүхий шаардлага ирсэн юм байна. Шаардлагын утга нь “тус телевиз хэт нэг талыг (өөрөөр хэлбэл, МАХН-ын буурийг сахиж үлдсэн гэж буй Н.Энхбаяр тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр удаатай хэсэг нөхдийн талыг гэсэн үг) барьсан нийтлэл нэвтрүүлгээ зогсоо гэсэн бололтой юм. Үүнд TV9 телевизийнхэн ихээхэн эгдүүцэж байгаагаа өнгөрсөн ням гаригийн “Анализ” хөтөлбөрөөрөө илэрхийллээ. “Бидэн шиг нийгмийн муу муухайг илчилж байгаа, үнэний дуу хоолой болж байгаа телевиз байхгүй, бид бол Монголын Wikileaks” хэмээн эндүүрэв.

Н.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж