Нурж унах шахсан цэцэрлэгт хүүхдүүд хүмүүжсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Нурж унах шахсан цэцэрлэгт хүүхдүүд хүмүүжсээр байна

Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод 48 сургууль, 31 цэцэрлэгийг шинээр барих шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. МХЕГ-ын дэд бүтцийн албаны шалгалт ч үүнийг батална. 1970-аад онд ашиглалтад орсон 29 сургууль, 51 цэцээрлэгийн барилга газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй гэсэн дүгнэлт гарчээ. Нийслэлийн цэцэрлэгүүдийн хамгийн өндөр настай нь 31 дүгээр цэцэрлэгийн байр гэнэ. Дэнжийн мянгын цагаан байшингууд дунд байдаг уг цэцэрлэгийн барилга нь 1955 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 100 гаруй хүүхэд хүмүүжиж буй ажээ. Өнцөг булангаасаа нурж эхэлсэн уг барилгад хүүхдүүд хүмүүжсээр байгааг холбогдох мэргэжилтнүүд анхаарахыг эцэг эхчүүд хүсч байлаа.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж