Одон орончид галактикийн сүйрлийн зургийг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Одон орончид галактикийн сүйрлийн зургийг авчээ

Европын
өмнөд одон орны судлах оргилын одон орончид Чили дэх  огторгуйн
дурангаар га­лак­тикуудын мөргөл­дөө­ний зургийг авчээ. Суд­лаачдын
зургийг нь авсан галактик манай нарны системээс 220 сая гэр­лийн жилийн
зайд алс­лагд­сан аж.  Зураг дээрээс мөргөлдөөний үр дүнд үүссэн оддын
бөөг­нөрөл болон ер бусын хэлбэр бүхий хийг харж болно. Хоёр галактик
мөргөлдөх үед тэдгээрийг бүрдүүлэгч оддын нэг хэсэг нь сансрын уудамд
шидэгдсэн ба бусад хэсэг нь эсрэгээр маш хүчтэй шахагдаж нягтарсан
бай­на. Сансрын ийм мужуу­даар одод үүсэх үйл явц эрчимтэй явагддаг
бөгөөд иймэрхүү сүйрлийн ул­маас оддын бөөгнөрлийн нас 50-500 сая жил
бай­даг.  Судлаачид галакти­куудын мөргөлдөөнийг судалж, орчлон
ертөн­цийн хувьсал хөгжлийг ойлгохыг оролдож бай­на. Учир нь иймэрхүү
үйл явдал орчлон ертөнцөд олонтаа тохиолддог. Даш­рамд дурдахад ма­най
нарны систем орш­дог Тэнгэрийн заадас гэж нэрлэдэг галактик гурав буюу
дөрвөн тэрбум жилийн дараа өөрийн хөрш Андромедийн ма­нан­цар хэмээх
галак­тик­тай мөргөлдөх магад­лалтай гэж одон орончид үздэг.

Эх сурвалж: “inet.mn”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж