Түүхий эд бэлтгэгчдийг хоршооны хэлбэрт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Түүхий эд бэлтгэгчдийг хоршооны хэлбэрт шилжүүлнэ

Өнөөдөр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуралдаж  Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн талаар асуудлаар хэлэлцлээ. Энэ асуудал нь УИХ-ын 2013 он хүртэл хууль тогтоомж гаргах үндсэн чиглэлд тусгагдсан хууль аж.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний талаар уг  хууль нь УИХ-ын нэгдсэн чуулганы хаврын хуралдаанаар  хэлэлцээд дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буцаасан аж. Энэ удаад уг хуульд нийт гурван заалт шинээр нэмэгдэж найман зүйлийг өөрчилсөн байна.

Хууль боловсруулах болсон шалтгаан нь, Сүүлийн 20 жил хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлж байгаа иргэд зах зээл, нийгмийн мэдээллээс хол  байгаа улмаас нөөцөлсөн түүхий эд буюу малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлийн бодит ханштай харьцуулхад харьцангуй бага үнээр ченжийн гарт нийлүүлж байгаа  асуудлыг зохицуулах гэнэ. 

Өнөөгийн зах зээлд худалдаалагдаж байгаа махны үнийн дүнгийн 60 % нэмэгдэл өртөг гэсэн судалганы дүн мэдээ гарсан аж.

Тус хуулийн шинжчилсэн найруулгад зааснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг биржийн худалдааны системд шилжүүлэн зах зээлийн гүйлгээнд оруулах зохицуулалт хийж байгаа гэнэ. Мөн уг үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдийг жинхэнэ ба жинхэнэ бус гэж ангилах гэнэ. Мөн орон нутагт бирж байгуулж малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлж байгаа иргэдийн үйл ажиллагааг хоршооны хэлбэрт шилжүүлэх гэнэ.

Б.Алтансүх  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж