“АС Милан” тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

“АС Милан” тэргүүлсээр

Италийн Сери А лигийн 16 дугаар тойрог төдийлөн их зүйлийг өөрчлөөгүй ч хүснэгтийг тэргүүлж байгаа “Милан” клубын хувьд нэгэн гайхалтай үдшийг хөгжөөн дэмжигчдэдээ зориулж чадлаа. Энэ тойрогт “Россонери”-чүүд лигийн дундаж амжилттай яваа “Болонья”-гийн талбайд зочилж, 3:0 харьцаатай бут ниргэсэн. Арваннэгдүгээр сараас хойш нэг ч хожигдоогүй яваа “Милан” клуб энэ хугацаанд долоо тоглохдоо таван хожил байгуулж, үлдсэн хоёр тоглолтоос нь хоёр оноо зулгааж чадсан юм. Өнгөрсөн амралтын өдөр айлын гэрт итгэл төгс ялалт байгуулахад энэ зун шинээр ирсэн гурван тоглогч тус бүр нэг нэг гоол оруулсан байна. Тодруулбал, Английн “Портсмут” клубээс ирсэн Гана хагас хамгаалагч Кевин-Принс Боатенг ес дэх минутад улирлын хоёр дахь гоолоо оруулсан бол эхний хагас өндөрлөхөөс 10 минутын өмнө Робиньо тооны харьцааг 2:0 болгосон байна. Харин эцсийн цэгийг Швед довтлогч Ибрахимович тавьж, Италийн клубуудэд нийтдээ 105 дахь гоолоо бүртгүүлснээс гадна Миланд ирээд 13 дахь гоолоо өнгөрсөн шөнө “Болонья”-гийн хаалганд оруулжээ. Ингэснээр тэд Сери А-д 11 дэх ялалтаа байгуулж, хүснэгтийг тэргүүлж байна.

Тэдний араас есөн оноогоор тасрахгүйн тулд Италийн 27 удаагийн аварга алдарт “Ювентус” клуб энэ тойрогт лигийн хүчтэй өрсөлдөгч “Лацио”-г заавал хожих даалгавартай байсан юм. Мөн л зуны наймаагаар ирсэн Серби хагас хамгаалагч Милош Красичийн 94 дэх минутад оруулсан хожлын гоолоор “Хуучин ноёд” 2:1 харьцаатай гайхалтай ялалт байгуулсан байна. “ЦСКА” клубээс ирсэн Красич Италид ирээд зургаан гоолын эзэн болоод байна.

Мөн энэ тойрогт “Рома” клуб өрсөлдөгчөөсөө арай ядан гурван оноо салгасан нь лигийн сүүл мушгиж яваа “Бари”-гийн эсрэг тоглолт байсан. Бразил хамгаалагч Жуан “Мөнхийн хотын баг”-т ялалтын ганц гоолыг авчирсан байна. Аваргуудын лигийн хасагдах шатанд Европын хүчтэй багтай таарах нь тодорхой болсон тэд Сери А-д эхний зургадугаар байрт орж ирлээ.

Харин клубуудын ДАШТ-д оролцоор Арабын нэгдсэн Эмиратыг зорьсон “Интер”-ийн хувьд “Чезена” клубтай хийх 16-р тойргийн тоглолтоо ирэх оны нэгдүгээр сард нөхөж хийхээр болжээ.

Score Studio

Сери А лигийн явц:

М

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 МИЛАН

16

11

3

2

29-12

36

2

 ЮВЕНТУС

16

8

6

2

31-16

30

3

 НАПОЛИ

16

9

3

4

25-17

30

4

 ЛАЦИО

16

9

3

4

21-14

30

5

 ПАЛЕРМО

16

8

2

6

28-21

26

6

 РОМА

16

7

5

4

21-20

26

7

 ИНТЕР

15

6

5

4

20-14

23

8

 САМПДОРИЯ

16

5

8

3

18-13

23

9

 УДИНЕЗЕ

16

7

2

7

19-18

23

10

 ЖЕНОА

16

6

3

7

13-15

21

11

 КАЛЬЯРИ

16

5

5

6

19-15

20

12

 КЬЕВО

16

5

5

6

18-18

20

13

 ФИОРЕНТИНА

16

5

4

7

16-17

19

14

 БОЛОНЬЯ

16

5

5

6

16-23

19

15

 КАТАНИЯ

16

4

6

6

13-18

18

16

 ПАРМА

16

4

6

6

14-20

18

17

 БРЕШИЯ

16

4

3

9

12-20

15

18

 ЛЕЧЧЕ

16

4

3

9

16-33

15

19

 ЧЕЗЕНА

15

3

3

9

10-20

12

20

 БАРИ

16

2

4

10

10-25

10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж