Цагдаагийн ар гэрийнхэн мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийнхэн мэдэгдэл хийлээ

Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав 2008 оны долдугаар сарын 1-ний цагдаа нартай холбоотой хэргийг дахин шалгуулахаар сэргээсэн билээ. Хэргийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн дахин шалгаж эхэлсэн бөгөөд өмнө нь шалгаж байсан хүмүүсээс гадна өөр цагдаагийн албан хаагчдаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Үүнийг “Цагдаагийн ар гэрийн холбоо”-ноос эсэргүүцэж байгаа тухайгаа дөнгөж сая мэдэгдэн, хэвлэлийн бага хийлээ. Тэд “Цагдаа нарыг ажлыг тасалдуулан, өнжүүлэн байцааж байгаа нь хэргийг хүлээлгэхээр шахалт үзүүлж, дарамталж буй хэлбэр” гэж үзэж байна. Тиймээс энэ байдал үргэлжилсээр байвал жагсаал, цуглаанаас эхлээд боломжтой бүх хэлбэрээр тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. 
 
Өмнө нь цагдаа нарыг саатуулан байцаах үеэр “Цагдаагийн ар гэрийн холбоо”-ныхон эсэргүүцэн Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны гадаа жагсч, “барьцаалж” байсан юм. Дашрамд дурдахад, энэ хэрэгт холбоотой цагдаагийн удирдлагууд, албан хаагчдыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм.

Н.Түвшин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж