Галын 45 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Галын 45 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн болон галын зөрчлийн 45 дуудлага иржээ. Гал түймрийн хувьд байшин, амбаар, машин шатсан тухай дуудлага нэлээд хувийг эзэлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 12х10 метрийн хэмжээтэй нийтийн байрны  хоёр давхар барилга шатаж байсныг унтрааж 21 иргэнийг, мөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол нэгдүгээр байранд  айлын  тавилга, эд зүйлс шатаж байсныг Аврах гал унтраах 10 дугаар анги тус тус унтрааж, орцны 4-9 давхрын айлуудын 19 иргэн, нийт 40 хүнийг утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь аварчээ.
Хүйтний эрч чангарсан энэ  үед иргэд галын аюулаас урьдчилан сэргийлж пийшин зуухны бүрэн бүтэн байдал, мөн яндангийн цонолтоос үүдэлтэй гал түймрээс болгоомжилж санамсар болгоомжтой байхыг НОБГ-аас анхааруулж байна.

П.Наран

 

            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж