Засаг даргын нөөцөд 569 хүн бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Засаг даргын нөөцөд 569 хүн бүртгэгдлээ

Сүүлийн хоёр жилд Өвөрхангай аймагт багийн Засаг даргын нөөц бүрдүүлэх болон төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын давхардсан тоогоор 119 ажлын байрны захиалганд 1034 иргэн бүртгэгдэн хамрагдаж 569 иргэн тэнцэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний  нөөцийн жагсаалтад бүртгэгдэн 220 гаруй иргэн ажлын байраар хангагдсан. Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан болон төсвийн байгууллагын менежер /дарга, эрхлэгч, захирал/ -ийн сонгон шалгаруулалтыг 15 удаа зарлан явуулж 69 иргэн хамрагдан  38  иргэн тэнцэн нөөцөд бүртгэгдэн 20 иргэн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогджээ.

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч “Суралцагч байгууллага” аймгийн хөтөлбөрийг 2009 онд, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах аймгийн хөтөлбөр”-ийг 2007 онд тус тус батлан хэрэгжилтийг жил бүр тооцон тайлагнан ажиллаж байна. Бүрэн бус мэдээгээр  төрийн албан хаагчдаас 40 ажилтан гадаадад, 650 гаруй ажилтан Улаанбаатар хотод болон бусад аймагт,  1360 шахам албан хаагчид орон нутагт зохион байгуулсан сургалтанд хамрагдан төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын сургалтын болон нийгмийн баталгааг хангах арга хэмжээнд 76-320 сая шахам төгрөгийг  зарцуулжээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж