
Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч “Суралцагч байгууллага” аймгийн хөтөлбөрийг 2009 онд, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах аймгийн хөтөлбөр”-ийг 2007 онд тус тус батлан хэрэгжилтийг жил бүр тооцон тайлагнан ажиллаж байна. Бүрэн бус мэдээгээр төрийн албан хаагчдаас 40 ажилтан гадаадад, 650 гаруй ажилтан Улаанбаатар хотод болон бусад аймагт, 1360 шахам албан хаагчид орон нутагт зохион байгуулсан сургалтанд хамрагдан төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын сургалтын болон нийгмийн баталгааг хангах арга хэмжээнд 76-320 сая шахам төгрөгийг зарцуулжээ.
Б.Батчимэг