Сэтгэл зүтгэл байвал бүтээж болдог

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Сэтгэл зүтгэл байвал бүтээж болдог

Нэг үеэ бодвол иргэдийн сэтгэлгээ дээшилж, өөрсдийн санаачлагаар тохижолтын ажлыг гүйцэтгэн, ая тухтай орчинг бүрдүүлдэг болсон. Баянгол сумын IV багийн иргэн Ш.Халтар  амьдран сууж буй орчин нөхцлөө тохижуулах, бусаддаа үлгэр жишээ үзүүлэх үүднээс  улиас, хайлаас, бургас, шар хуас зэрэг мод, чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг 500 гаруй  мод, жимс тариалж буй ажилч хичээнгүй өрх юм. Сумандаа анх гар худаг, мод тарих, хашаан дотроо явган хүний зам, биеийн тамирын талбай, халуун ус, хүлэмжинд нарийн ногоо тарьж хүнсэндээ хэрэглэдэг болсон байна. Харин энэ онд орчны тохижилтыг гурван өрх хамтран хэрэгжүүлснээс байшингийн засвар, хашааны гаднах элсийг зайлуулах, алсын харагч шинээр хийх, шар хуас 168, үхрийн нүд 11, мойл 9, чацаргана 140, хайлаас 10 ширхэгийг тус тус тарьж амжилттай ургуулсан байна.

Мөн сумын иргэддээ мод тарих, арчлахад зөвлөгөө өгч, стандартын шаардлага хангасан муу усны цооног зэрэг иргэд ая тухай орчинд амьдрахад санаа авахаар их зүйлийг бүтээсэн гэнэ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж