Бүтээлч ажлын нэгдсэн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Бүтээлч ажлын нэгдсэн нээлт боллоо

Сүхбаатар аймаг энэ онд бүтээсэн 12 ажлынхаа нээлтийг энэ сарын 12-нд нээлээ. “Сүхбаатар -хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”, Баруун-Урт суман дахь төвлөрсөн худалдааны зах, авто вокзал, Хүүхдийн тоглоомын талбай, Тэмүүллийн өргөн чөлөө, Жишиг хороолол, бага дунд орлогтой иргэдийн 75 айлын орон сууц, 30 ортой халдварт сүрьеэгийн эмнэлэг, хатуу хучилттай зам дагуух 2.3 км явган хүний зам, Оранж үйлчилгээний төв, төв талбайн Лед дэлгэц гэх мэт сүүлийн жилүүдэд хийгдээгүй 12 бүтээлч ажлынхаа нээлтийг энэ сарын 12-ны өдрийн 12:00 цагт боллоо.

Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч компанийн ажилтнууд оролцож тууз хайчилсан юм. Мөн орон нутгийнхаа  хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт хийж, хүч хөдөлмөрөө зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. Ийнхүү нар тоссон Сүхбаатар аймаг бүтээн байгуулалтын  хурдыг харуулсан үлгэр жишээ аймгийн нэг боллоо.


Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж