Хиллари Клинтон огцорно

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон огцорно

АНУ-ын дипломат албаны тэргүүн буюу хатагтай Хиллари Клинтон огц­рох гэж байгаа тухай цахилгааныг Ва­шинг­тоноос авсан хэмээн Израилийн Га­даад хэргийн яам мэдээлж байна. Цуу яриагаар Хилларийг Нью-Йорк мужийн удирдах ажилд очно хэмээн Оросын «Эхо Москвы» агентлаг дамжуулжээ.

Хиллари Клинтоны огцрох тухай яриа нь түүний ажил нэгтнүүдтэйгээ хийсэн уулзалтаас тодорхой болсон гэнэ. Тэрбээр өөрийн ажил албандаа сэтгэл дундуур байгаа ажээ. Хатагтай Клинтон саяхан Ойрхи Дорнодоор айлчлаад ирсэн ба огцрох тухайгаа ямар нэгэн тайлбар хийгүй. Иймэрхүү яриаг Ойрхи Дорнодын үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүс гаргаж байна хэмээн ажиглагчид үзэж байна. Израиль ба Палестин хоёр АНУ-ын гаргаж буй хүчин чармайлтад дургүй байгаа. Харин телевизийн сэтгүүлчид “өөрийн ухаантай ямар ч улстөрч “дэлхийн хамгийн шилдэг албан тушаалаас” татгалзахгүй” хэмээн мэдээлж эхэлсэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж