Улаан тэнгисийн амралтын газруудыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Улаан тэнгисийн амралтын газруудыг нээнэ

Египетийн Улаан тэнгисийн аварга загаснууд эрэгт ойртож, хэд хэдэн удаа иргэдэд халдсаны улмаас эрэг дагуух Шарм эл Шейхийн амралтын газруудыг түр хугацаагаар хаагаад байсан ч амрагчид, усанд сэлэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах найдвартай арга хэмжээг авсны үндсэн дээр удахгүй нээх гэж байна. Долоо хоногийн өмнө аварга загаснууд эрэгт ойртон иргэдрүү дайрч, Германы иргэн нэгэн эмэгтэй амиа алдаж, дөрвөн хүн хүнд гэмтсэн билээ. Тиймээс эргийн амралтын газруудыг түр хугацаагаар хаагаад байсан юм.

Өмнөд Синай хотын дарга Мухамед Абдэл Фадил Шоуша хэлэхдээ “Бид гадаадын жуулчдын шумбах, сэлэх аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ журам, арга хэмжээнүүдийг мөрдлөг болгосны үндсэн дээр амралтын газруудыг хэвийн үйл ажиллагаандаа эргэн орох боломжийг олгож байна. Эргийг хянах хяналтын цэгүүд, аврах хурдны завь, эргийн эргүүлүүдийг шинээр бий болголоо. Мөн усанд сэлэгчдийн сэлэхэд зориулсан газраас хэтрэхгүй байхыг анхааруулах болно” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж