Б.Мөнхбаатар эхний тойрогт ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Б.Мөнхбаатар эхний тойрогт ялагдлаа

Токио хотноо IJF-ийн “Их дуулга” ангилалд багтах олон улсын зэрэглэл өндөртэй тэмцээний хамгийн хүнд жин буюу +100 кг-д хүч сорьсон ОУХМ Х.Мөнхбаатар эхний тойргийн барилдаанд ялагдсанаар тэмцээнийг орхилоо. Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аварга, Францын жүдоч Мэттью Батайллетай эхний тойрогт сугалаа таарсан манай тамирчин цэвэр ялагдсанаар Токиогийн татамиг орхижээ.

Харин -100 кг-д Б.Тэмүүлэн эхний тойрогт Японы бөх Акинори Хонгог цэвэр ялсан бөгөөд дараагийн барилдаанаа Францын Тьерри Фабретай хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж